Баянхонгор аймгийн Галуут сумын ИТХ

Баянхонгор аймгийн Галуут сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

ИТХ-ын танилцуулга

2019-11-12

“Монгол Улсын Үндсэн хууль”, “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн дагуу 1992 онд бүх шатны Ардын Депутатуудын Хурал, түүний Тэргүүлэгчдийн бүрэн эрх дуусгавар болж, орон нутгийн удирдлагын шинэ тогтолцоог бүрдүүлсэн. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулийн дагуу 1992 оны 9 дүгээр сарын 19-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар А.Рэгзэн, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Х.Сарантуяа нарыг сонгон ажиллаж байв. 

1996-2000 онд сумын ИТХ нь 20 төлөөлөгчтэй, ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Х.Сарантуяа Тэргүүлэгчдээр Б.Гандалай, С.Баттулга, С.Гандэлгэр, Д.Ганбаяр, Ц.Нямхүү, Д.Ёндон нар сонгогдон ажиллаж байв. 

2000-2004 онд сумын ИТХ нь 20 төлөөлөгчтэй, ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар Б.Гандалай Тэргүүлэгчдээр Н.Цогбаяр, Б.Тунгалаг, Т.Алтантуяа, С.Цэгмид, Ц.Нямхүү, Д.Батнасан нар сонгогдон ажиллаж байв. 

2004-2008 онд сумын ИТХ нь 20 төлөөлөгчтэй, ИТХ-ын даргаар С.Цэгмид Тэргүүлэгчдээр Н.Цогбаяр, Ю.Отгонбаатар, Т.Алтантуяа, Б.Дэлгэрмаа, Ц.Нямхүү, П.Буянтогтох нар сонгогдон ажиллаж байв. 

2008-2012 онд сумын ИТХ нь 21 төлөөлөгчтэй, сумын ИТХ-ын даргаар Д.Батболд, ИТХ-ын нарийн бичгийн даргаар Ц.Нямхүү, Тэргүүлэгчдээр А.Батбаяр, Б.Ганбаатар, Ц.Батбаяр, Б.Лхамхүү, Ц.Батнасан, Ц.Бат-Ирээдүй нар сонгогдон ажиллаж байв.

2012-2016 онд сумын ИТХ нь 21 төлөөлөгчтэй, сумын ИТХ-ын даргаар Л.Батсайхан, ИТХ-ын нарийн бичгийн даргаар О.Амарзаяа, Тэргүүлэгчдээр Б.Батзаяа, А.Батбаяр, Э.Тайванжаргал, С.Цэгмид, Б.Батгэрэл, Х.Түвшинжаргал нар сонгогдон ажиллаж байв.

2019 онд сумын ИТХ нь 19 төлөөлөгчтэй, сумын ИТХ-ын даргаар Г.Дүүрэнбилэг, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар О.Амарзаяа, Тэргүүлэгчдээр Г.Дүүрэнбилэг, Б.Мөнхжаргал, Э.Тайванжаргал, Б.Далайжаргал, Ю.Отгонбаатар, Н.Бадамсүрэн, Б.Болдоо нар сонгогдон ажиллаж байна. Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид нь хурлын хуралдааны чөлөөт цагт “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуульд заасны дагуу Хурлын хуралдаанд асуудал боловсруулан оруулах, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавих, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах, иргэн, аж ахуйн нэгж, төр, олон нийтийн байгууллагаас тавьсан санал, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх, төрийн дээд шагналаар шагнуулах тодорхойлолт уламжлах зэрэг өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг бие даан шийдвэрлэж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1352
527 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%