Баянхонгор аймгийн Галуут сумын ИТХ

Баянхонгор аймгийн Галуут сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

АДУУГАА ХАЙРЛАН ХАМГААЛЖ, АДУУ ДАГАСАН ӨВ СОЁЛОО СЭРГЭЭН ХӨГЖҮҮЛЦГЭЭЕ

2015-03-10

Монголчууд тэр дундаа Баянхонгор аймгийнхан эрт дээр үеэсээ адуу маллах, хамгаалах, унах, уяж сойх, эдлэл хэрэглэлээр чимэглэх өндөр өв соёлтой байсаар ирсэн ард түмэн. Цаг хугацааны цадиг, техник технологийн хөгжил биднийг хэсэг хугацаанд адууны соёлоос хөндийрүүлсэн авч угаас нүүдэлчин ард түмнийг адуугүйгээр, адуу дагасан өв соёлгүйгээр төсөөлөхийн аргагүйн шонд улбаалж энэ уламжлал маань эргэн сэргэж байгаад таатай байна. Иртэй, чадалтай, эрдэмтэй дархан урчуулын бурхан ухаанаар бүтсэн эмээл, хазаар, ташуур юугаар хүлэг морио гоёж, жилийн дөрвөн улирал дамнан адуугаа дагаж түүнийгээ харан баясаж суудаг ард түмэн замбуулингийн хаана ч үгүй. Энэ бол Монголын бахархал Монгол эр хүний омогшил, цог жавхаа, хийморь юм.

Иймдээ ч Баянхонгор аймгийн Галуут сумын ИТХ болон ЗДТГ-аас аймгийнхаа нийт уяачид, малчиддаа “АДУУГАА ХАЙРЛАН ХАМГААЛЖ, АДУУ ДАГАСАН ӨВ СОЁЛОО СЭРГЭЭН ХӨГЖҮҮЛЦГЭЭЕ” уриалгыг хүргүүлж байна.

УРИАЛГЫН ХҮРЭЭНД 1. АДУУГАА ХАЙРЛАН ХАМГААЛЖ, ХАМТДАА ОТОРЛОН ӨСГӨЦГӨӨЕ Хээрийн зэрлэг ан амьтан, чоно нохой болон малын хулгайчид бол адуучид малчид түмний маань хөдөлмөрийн үр шимийг доройтуулж, итгэл сэтгэлийг нь хөсөрдүүлж байдаг хөнөөлийн эзэд. Иймд бид адуугаа өсгөж үржүүлэх, хайрлан хамгаалахын тулд уламжлалаа эргэн санагалзаж эвлэлдэн нэгдэх, оторлон нүүдэллэх зан үйлээ сэргээх шаардлагатай байна. Оторлон нутаглаж адуугаа ямар ч хорогдолгүй эсэн мэнд онд оруулж байгаа зарим малчид, адуучдынхаа арга туршлагыг шингээж Галуут сумынхан ирэх намар бүх адуугаа оторлуулах уриалгыг гаргаад байна. Манай сум отрын хэд хэдэн бүс нутагтай бөгөөд үүнд та бүхнийг ч уриалан дуудаж байна. Энэ бол бидний малын хулгайчдаас, чоно нохойноос адуугаа хамгаалах өвөг дээдсээс минь уламжлагдан ирсэн дэлхийн хаана ч байхгүй нэг ёсны соёл юм.

2. УЛАМЖЛАЛТ ӨВ СОЁЛОО СЭРГЭЭЖ, УР УХААНАА УРАЛДУУЛЦГААЯ Адуугаа зөв барьж сурцгаая буюу уургалах, бугуйлдах урлагыг хөгжүүлцгээе. Адуугаа зөв унаж сурцгаая буюу эмнэг булгиулах, адуугаа элдэв зан аашгүй зөв сургах урлагыг ирээдүй хойч хүүхэд залуучууддаа зааж сургацгаая. Адуу дагасан соёлоо хөгжүүлцгээе буюу чөдөр, ногт, хазаар зангидах уурга угсрах, бугуйл сүлжих, эмээл төхөөрөх арга технологийг хүүхэд залуучууддаа зааж сургаж сүүлийн үеийн хятад мяндас, ременээр бус элдүүр ханасан Монгол сураараа чөдөр, хазаар, ногт, бугуйл, уурганы хуйваа хийж хэрэглэцгээе. Эрт үеэс уламжлагдан ирсэн мөнгөн хэрэглэлтэй эмээл хазаар, ташуур юугаа нандигнан хайрлаж хойч үедээ үнэ цэнийг нь тайлбарлан сургаж эртний болон хуучин эдлэлийг хайрлан хамгаалах ухааныг төлөвшүүлцгээе.

 

                                                                         УРИАЛГА ГАРГАСАН:

ГАЛУУТ СУМЫН ИТХ, ЗДТГ,                                                       ГХУСАЗЗ  “ТОМ ЧИХТ БОР”

           МСУХ                                                                                          ЦАГДААГИЙН ХЭСЭГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5548
4102 / 74%
906 / 16%
262 / 5%
278 / 5%