Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 161 дүгээр захирамжийн дагуу хөдөөгийн багийн малчдад туслах
"Шинэ
зууны илгээлтийн эзэд" малчны хотыг зорилоо. Манай сумын малчид
энэхүү сайхан ажлыг дэмжин сайшааж хамтран ажиллахаар илгээлтийн эзэн
залуусаа угтан авлаа. Эдгээр залуучууд нь мал маллаж буй малчдын
амьдралтай биечлэн танилцах, тэдний хүнд хөдөлмөрийг тодорхой хугацаанд
хөнгөвчилж туслах юм.