Иргэний боловсролын цагаар Цагдаагийн хэсэг “Гэр бүлийн хүчирхийлэл”, “ Зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдал” зэрэг сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалт явагдах хугацаатай давхцан Жаргалант нуруунаас цагдаагийн дуудлага ирсэн тул сургалтыг Засаг даргын тамгын газрын дарга Т.Алтантуяа хийлээ. Сургалтанд Засаг даргын тамгын газар 10, Эрүүл мэндийн төв 17, Номун Элч ахлах сургууль 22, Нарлаг цэцэрлэг 2, Соёлын төв 1 ажилтан оролцсон байна. Сургалтуудын төгсгөлд богино хэмжээний баримтат кино үзүүллээ. Дараа нь Засаг дарга С.Баттулга цаг үеийн мэдээлэл хийлээ.