Хүний эрхийн Үндэсний комиссын дарга уулзалт хийлээ
5 дугаар сарын 07-ны өдөр суманд Хүний эрхийн Үндэсний комиссын дарга
Ж.Бямбадорж ажлын албадын хамт ирж төрийн байгууллагын ажилтан алба
хаагчидтай уулзалт хийлээ. Уулзалтаар хүний эрхийн талаар мэдээлэл хийж
иргэдийн асуултанд хариулж санаа бодлыг сонслоо. Мөн хүний эрх хамгийн
ихээр зөрчигддөг гар аргаар алт олборлогч иргэд, бичил уурхай эрхлэгч
нартай уулзахаар Жаргалант нуруу явж бичил уурхайн эрхлэгч төрийн бус
байгууллагынхантай уулзаж тэдгээрт учирч буй хүний эрхийн асуудлуудтай
танилцаад Баян-Овоо сумыг зорив.