05 дугаар сарын 08-нд Номун-Элч ахлах сургуулийн 9, 12 дугаар ангийн
сурагчид эрдмийн баяраа тэмдэглэн баяраа хийлээ. Эрдмийн баярыг нээж
сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Л.Батсайхан үг хэлж
төгсөгчидөд сурлага хөдөлмөрийн амжилт хүсэн ерөөлөө. Үйл ажиллагаан
дундуур шилдэг сурагчдад шагнал гардууллаа. Сургуулийн тэргүүн сурагчаар
12а ангийн сурагч С.Түвшинбаяр, Г.Батчулуун, 9а ангийн сурагч
С.Алдаржав, А.Саранчимэг, 9б ангийн сурагч М.Болортуул нар шалгарсан
бол, авьяаслаг сурагчаар 9а ангийн сурагч М.Итгэлт, шатарчин сурагчаар
9б анийн сурагч Б.Амарбаяр, шилдэг гар бөмбөгчин сурагчаар 9б ангийн
сурагч Г.Цэнд-Аюуш нар боллоо.
9б ангийн тэргүүний манлай сурагчаар Г.Ичинхорлоо, 9а ангийн тэргүүний
манлай сурагчаар Б.Бүжинлхам, 12а ангийн тэргүүний манлай сурагчаар
Л.Бат-Идэр нар шалгарсан бол 9а ангийн идэвхтэй сурагчаар А.Оюунбилэг,
Б.Мягмарсүрэн, 9б ангийн идэвхтэй сурагчаар Г.Анударь, 12а ангийн
идэвхтэй сурагчаар Б.Пүрэвтулга нарыг шалгаруулан шагнасан байна.