Азарганы уралдаанд 17 азарга уралдсанаас Баян-Овоо сумын уяач А.Пүрэвбаатарын хүрэн халзан түрүүлж, Галуут сумын аймгийн алдарт уяач Г.Адьяасүрэнгийн харлаг аман хүзүүдсэн бол айргийн тавт Галуут сумын уяач Д.Бат-очирын Наран хонгор, Л.Агваантогтохын сартай цавидар, Бууцагаан сумын уяач н.Батнасангийн халиун тус тус орсон байна. Соёолон насны морьдын уралдаанд 31 соёолон тоосоо өргөснөөс Баянхонгор сумын уяач Ж.Ганболдын шарга түрүүлж Заг сумын уяач н.Хэрлэнбаатарын хар аман хүзүүнд давхисан бол айргийн тавд Галуут сумын уяач Б.Баярсайханы цоглог шарга, Жаргалант сумын уяач н.Одхүүгийн хүрэн, Галуут сумын уяач Р.Далхаагийн бор тус тус шалгарлаа. Их насны морьдын уралдаанд 25 морьд оролцож уралдсанаас Бууцагаан сумын уяач н.Батнасангийн саарал түрүүлж Баянлиг сумын уяач н.Хүрэлбаатарын бор аман хүзүүдсэн бол Галуут сумын уяач Ж.Түмэнбаярын буйдан, Р.Түмэнбаярын бор, Г.Дүүрэнбилэгийн хээр тус тус айрагдлаа. Их насны морь болон соёолон насны морьдын түрүүлснийг аймгийн алдарт уяач Б.Цэрэнбаатар хятад мотоциклиор байллаа.
Мөн хязаалан, шүдлэн, дааган насны
морьдын уралдааныг бооцоот уралдааны журмаар явуулж шалгарууллаа.
Хязаалан насны морьдын уралдаанд 8 морь уралдаж Бөмбөгөр сумын уяач
Хүрэлхуягын сартай зээрд түрүүлж Галуут сумын уяач С.Энхбатын хонгор
буурал аман хүзүүдэж Галуут сумын уяач Т.Батжаргалын буурал,
Д.Энхбаатарын аврага хул, Д.Зоригтбаатарын хар айрагдлаа. Шүдлэн насны
морьдын уралдаанд 9 хүлэг шандас сорисноос Баацагаан сумын уяач
н.Сандагдоржийн хонгор халзан түрүүлж Галуут сумын уяач аймгийн Засаг
даргын орлогч Д.Ганбаярын бор аман хүзүүдэж Галуут сумын уяач
Д.Баасанбатын хээр, Заг сумын уяач н.Хэрлэнбаатарын хар, Галуут сумын
уяач Д.Өнөбатын шарга айрагдлаа. Дааган насны морьдын уралдаанд 7 даага
уралдаж Баянбулаг сумын уяач н.Батболдын зээрд түрүүлж, Галуут сумын
уяач аймгийн Засаг даргын орлогч Д.Ганбаярын цоохор аман хүзүүдэж
Галуут сумын уяач Г.Даваанямын ягаан, Галуут сумын уяач Б.Баярсайханы
дөлгөөн хонгор, Баацагаан сумын н.Сандагдоржийн хүрэн айрагдаж хурсан
олныг баясгалаа.
5дугаар сарын 20-ны өдрийн 23 цагт Долоон бурхан одны тахилга хийх үйл ажиллагаа болсон бол 21-ны өглөөний 6 цагт Нарны тахилга боллоо. Тахилгын шашины зан үйлийг нутгийн гаралтай Улаанбаатар хот, Эрдэнэт хот, Баянхонгор аймгаас ирсэн лам хуврагууд зохион байгуулан явууллаа.