Төрийн соёрхолт зохиолч Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит "Хүрэн морь" яруу найргийн уламжлалт наадам манай суманд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ наадамд 30 гаруй яруу найрагчид оролцсоноос тэргүүн байрт Баянбулаг сумын яруу найрагч С.Ганболд, удаах байруудад "Соого сейко" сургуулийн багш яруу найрагч С.Мөнхтогтох, Баянлиг сумын яруу найрагч Т.Эрдэнэцэцэг нар шалгарсан байна.
Тусгай байрыг Баянцагаан сумын яруу найрагч П.Оюунцэцэг, залуу яруу найрагч Чулуунчимэг нар эзэлсэн байна.
Тэргүүн байр эзэлсэн С.Ганболд сая төгрөгийн үнэ бүхий хүрэн морины сийлбэр цом, 300 мянган төгрөгөөр шагнагдлаа.