Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтран 2013-2016 онд хэрэгжүүлсэн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхыг бэхжүүлэх нь” төслийн дараагийн шат болох “Монгол Улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн үндэсний сургалтыг 2016-2017 онд зохион байгуулж байна.
Дээрх төслийн хүрээнд сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг орон нутгийн бодлого боловсруулах, төсөв батлах, манлайлах, хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх чадавхыг дээшлүүлэх зорилгоор үндсэн 4 гол сэдвийн хүрээнд Шаргалжуут рашаан сувиллын газарт болж Галуут сумын төлөөлөгчид оролцлоо.
Сургалтыг үндэсний сургагч багш Д.Юндэнбазар, үндэсний сургагч багш, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, үндэсний сургагч багш, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэлтсийн дарга н.Мядагсүрэн нар явууллаа.