Баянхонгор аймгийн Галуут сумын ИТХ

Баянхонгор аймгийн Галуут сумын ИТХ

ИТХ-ын албан ёсны цахим хуудас ИТХ-ын албан ёсны цахим хуудас

Аймаг, сумын сайчууд тодорлоо.

2017-02-20

Аймаг сумын сайн малчид болон хөдөлмөрийн аваргуудыг шалгаруулах ажил сар шинийн босгон дээр болж аймгийн “Сайн малчин”-аар Хайрхан багийн малчин Нямсүрэнгийн Батэрдэнэ, Үнэгт багийн малчин Лувсан-Ёндонгийн Амарсайхан нар шалгарсан бол “Шинэ хот айл”-аар Хайрхан багийн малчин Шинэнгийн Баторгил шалгарчээ. Сумын “Сайн малчин”-аар Хайрхан багийн малчин Намсрайн Ганбаатар, Сэр-Одын Энхамгалан, Батжаргалын Баттөмөр, Сүмбэр багийн малчин Бадамын Отгондалай, Пүрэвсүрэнгийн Наранбаатар, Чойжилсүрэнгийн Баянмөнх, Үнэгт багийн малчин Лувсан-Ёндонгийн Ганзориг, Алагаагийн Буяннэмэх нар шалгарсан бол сумын “Хөдөлмөрийн аварга”-аар Эрүүл мэндийн төвийн жолооч Самдангийн Равдан, “Баянхонгор эрчим хүч” ЦТХХК-ийн борлуулалтын байцаагч Бямбын Цэнд нар шалгарсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7393
5838 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%